CRM

Цогц хүний нөөцийн бодлогоор чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, хөгжүүлж, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлснээр үр өгөөжтэй, бүтээмжтэй үйл ажиллагаагаар хангах зорилтыг тавьж, компаний алсын хараа, зорилтууд,үнэт зүйлсийг дээдлэн, ажлын туршлага, сэтгэл ханамжийг хамтын ажиллагаагаар бий болгоно.

Сонгон шалгаруулалтын зарчим:

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зарчим ажил горилогчдыг ажлын туршлага, мэдлэг ур чадвар, хувь хүний үзүүлэлтүүд, байгууллагын соёлд нийцэх байдал, оруулах оюуны хөрөнгө оруулалт гэсэн үндэслэлүүд суурилж шалгаруулдаг болно.

Нээлттэй ажлын байранд Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хариуцсан ажилтан нь Нээлттэй ажлын байрны зар, мөн тухайн ажлын байранд тавигдах шаардлагуудыг олон нийтийн хэвлэл, интернет зар сувгуудаар нийтлэнэ.

Хүний нөөцийн ажилтан нээлттэй ажлын байранд зарын дагуу анкетуудыг заасан хугацаанд цуглуулж, танилцаж тавигдах шаардлага хангасан ажил горилогчдын жагсаалт гаргана. ХН-ийн ажилтан шаардлагатай гэж үзвэл тодруулга авч болно. Шаардлага хангасан ажил горилогчдын анкетын мэдээллийг судлана, шалгарсан ажил горилогчтой утсаар эсвэл шаардлагатай тохиолдолд тодруулга авч анхан шатны ярилцлаганд дуудна

Анхан шатны ярилцлага
Анхан шатны ярилцлагыг Хүний нөөцийн ажилтан удирдаж явуулна. Ярилцлагын үеэр хоёр тал сонирхсон асуудлуудаар хариулт авч танилцах, мэдээлэл солилцох боломжийг олгодог. Мэдээлэл солилцох зарчмаар ХНА нь тухайн ажил горилогчоос сорилтын асуултууд тавьж мэдлэг, ур чадварын тодорхойлно. Сонгон шалгаруулалтын үйл явцад шалгарсан ажил горилогчийг 2 болон түүнээс дээш ярилцлага зохион байгуулж оролцуулж болно. Анхан шатны мэргэжлийн ярилцлагын дараа ХНА тухайн ажил горилогч нарын үнэлгээг өгнө.

Мэргэжлийн шалгалт, презентаци, , IQ, EQ тест
Шалгарсан ажил горилогч нараас мэргэжлийн шалгалт нь тухайн ажлын байранд зайлшгүй шаардагдах мэргэжлийн мэдлэгийн түвшинг тодорхойлох ба тест, бодлогын даалгавар, эссэ, презентаци тавих зэрэг ажлын байрны онцлогоос хамааран янз бүрийн хэлбэртэй байж болно. Тусгай мэргэжил шаардах ажлын байруудад мэргэжлийн мэдлэг, шаардлага, ур чадварын онцлогоос хамаарч шалгуур үзүүлэлтүүдийн дагуу мэргэжлийн шалгалтыг авах ба шалгалтын дундаж оноо 70 хувиас дээш байвал тэнцсэн гэж үзнэ Ажил горилогчийн анкет, шалгалтын материал нь 1 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Хоёр дах шатны ярилцлага
Хоёр дах шатны ярилцлаганд харъяалах албаны удирдлага, Гүйцэтгэх Захирал нар оролцоно. ХН-ийн албанаас анхан шатны ярилцлагын үнэлгээний хуудас, шалгалтын дүн, хувь хүний үзүүлэлтээс бүрдсэн мэдээллийг үндэслэн хоёр дах шатанд тэнцсэн ажил горилогч нарыг оролцуулна. Хоёр дах шатны ярилцлагаас эцсийн шийдвэр гардаг тул сонгон шалгаруулалтын чухал үе шат юм. Сонгон шалгаруулалтын дүнг нэгтгэж сонгон шалгаруулалтын шийдвэр гарна. Шалгарсан ажил горилогчийг тодруулж дараагийн шатлалд шилжүүлнэ.

Ажлын санал тавих
Хоёр дах ярилцлагын дараа шалгарсан ажил горилогчид ажлын санал тавина. Шалгарсан ажил горилогчийн өмнө ажиллаж байсан газрын тодорхойлолтыг авснаар сонгон шалгаруулалт үе шатууд дуусна.

Бичиг баримт бүрдэл
Шалгарсан ажил горилогчийн бүрдүүлэх материал: а/ мэргэжлийн үнэмлэх диплом эх хувиар /нотариатаар батлуулсан байх, б/ өмнө ажиллаж байсан газрын тодорхойлолт, в/бусад ур чадвар, мэргэшүүлсэн диплом сертификат эх хувиар